Sunday, April 18, 2010

Ажлын багийнхандаа амжилт амжилт...




Уулзалт





























Женус төв дээрхи аяны уулзалтанд Хүний хөгжил төвийн эрхлэгч Ж,Лувсандорж болон Энхжаргал нар ирэн бяцхан дүү нартаа өөрсдийн бэлэг болох номоо бэлэглэж, сэтгэлийн үгээ хэллээ.







Та хоёртоо ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Monday, April 12, 2010

Мон судар ХХК







Мон судар ХХК-ны хамт олонд баярласнаа илэрхийлээд та бүхний ажил үйлс өөдрөг, амьдрал тань үргэлж гэгээн бүхнээр дүүрэн байхыг ерөөе.

Friday, April 2, 2010

Номын жагсаалт


Zurgan deer darj tomruulj uzej bolno.

1. Ном хүлээж авах газар: БЗД 13-р хороолол, Аляск төвийн 3н давхар 306 тоот
Хүлээж авах хүн: Э.Ууганцэцэг , утас 96018114
2. Хэрвээ зав багатай хүмүүс байвал очоод авч болно,
Жич: Номон дээрээ дурсгалын үг, зураг зураад өгч болно шүү,

Аяны үйл явц

Сайн байцгаана уу
Аян эхэлснээс хойш энэ хугацаанд хийсэн ажлын үр дүнгээс:

Эхлээд асрамжийн газруудаар орсон сэтгэгдлээсээ бичих нь зүйн хэрэг болов уу.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй хүүхдийн асрамж халамжийн 11-н төв байдаг бөгөөд үүнээс 2 газраар орж танилцсан юм.
Эхний очсон газар бол 13-р хороонд байрладаг Франц улсын иргэн Мари Франсуаз гэдэг захиралтай Өгөөмөр асрамжийн төв байлаа. 2002 онд байгуулагдсан 2-8 насны 24 хүүхэдтэй.
Эрдэнэбаяр бид 2 монгол талын зохицуулагч болох Туяа эгчтэй холбоо барин очсон. Том цоожтой хашаа, 2 том нохой эхний сэтгэгдэл... нэг л хаалттай орчин. Нохойноос нь айж би чи гэсээр Туяа эгчийн наагуур цаагуур нь орсоор эхлээд охидуудийн байранд орсон. Охидууд хөвгүүд бүгдээрээ францаар ярьдаг. 2-3 - уулаа нэг өрөөнд байдаг. Морин хуур, ятга, ёочин заалгадаг.

80x130- ийн /нүдэн баримжаагаар/ жижигхэн номын сантай бөгөөд монгол үлгэрийн голдуу ном, болон франц номнуудтай. Биднийг номын сан үзэхээр ороход хүүхдүүд дагаж ороод үлгэрийн номоо булаацалдан хоёр хоёроороо хамт суугаад уншиж байгаа нь үнэхээр хөөрхөн харагдаж байлаа.
Сэстра Маги ЭДМОН принтинг компаниас хэвлэн гаргадаг 108 цуврал жижигхэн /10ст:10ст/ үлгэрийн номыг үзүүлээд хүүхдүүд нь тэр номонд их дуртай мөн Нар сэтгүүл, Емпатигаас гаргадаг Балхүүгийн цуврал гэх мэт номонд манай хүүхдүүд их дуртай болж өгвөл байнга авч өгөхийг эрмэлздэг гэж байлаа.
Мөн сургалтын тухайд Хүнтэй харилцах, зөв хооллолт, хувцаслалт, бие авч явах чадвар гэх мэтийн зүйлүүдийг хүүхдүүддээ сургахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Дараагийн газар бол Хүүхэд асран хүмүүжүүлэх улсын төв. Номын аянд маань сургалт явуулах хөтөлбөр байгаа болохоор ахлах ангийн өсвөр насны хүүхдүүдийг илүү хамруулах зорилготойгоор очсон юм.
16-р хороонд байрладаг 126 хүүхэдтэй.Энэ бол их том айл байлаа. Ороод л хүүхдүүд шуугилдсан их өргөө…
Хүүхэд Асран Хүмүүжүүлэх Улсын төвийн захирал багш Ж.Дүгэр гуай бидэнд сургалтын тухайд боломжгүй олон байгууллагууд сургалт явуулж байгаа. Бидэнд хангалттай сургалтын баазтай гэж байлаа. Харин Номны тухайд 100 хувь дэмжиж буйгаа илэрхийлэн номноос өөр Альбом маш хэрэгтэй байдаг. Олон хүүхдүүдийн түүх дурсгал болон үлддэг зүйл бол зураг.Мөн Шагай, Тоглоомын чанартай зүйл, микрофон гэх зэргээр хэрэгтэй зүйлүүд байдаг тухай дурьдаж байлаа.

Улсын тодотголтой асрамжийн газраас бусад нь бүгдээрээ гадаадын иргэн, байгууллагын харъяанд байдаг бөгөөд нийгэмтэйгээ илүү хаалттай орчинд өсдөг юм болов уу, энэ тэд тэр улсынхаа хэлээр ярьж өсдөгтэй холбоотой ч юм шиг санагдсан.

Энэ хүмүүс хэдий гадныхан гэсэн тодотголтой боловч монголын маань ирээдүй болох олон зуун хүүхдийг эцэг эхийн хайраар дутаахгүй, дааруулахгүй, өвтгөхгүй гэсэн сэтгэлээр өөрсдийн нөхцөл бололцоогоороо асран хүмүүжүүлж, сургаж байгаад үнэхээр их баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Хэнэг ч үгүй зөвхөн баярлалаа гэж хэлээд суухаар нэг л … ийм болохоор монголын залуус бид ном, шагай, альбом цуглуулж өгч энэ аяндаа идэвхитэй оролцож нэг удаа ч гэсэн энэ хүүхдүүдийн төлөө сэтгэлээ гаргацгаая.
Нэг өдрийн хоолны мөнгөө хасаад ч гэсэн хөөрхөн үлгэрийн ном аваад өгчих сэтгэл хүн бүхэнд л байгаа байх